Вьетнамд “Торажи” хар салхи дэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
khulan@montsame.gov.mn
2018-11-19 12:02:44

ХАНОЙ. /Anadolu/. Вьетнамд асар хүчтэй “Торажи” хар салхи дэгдсэнээс үүдсэн үерийн гамшиг, хөрсний гулгалтын улмаас тус улсын төвийн нутагт 12 хүн амиа алдсан тухай Вьетнамын олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд мэдээлэв.


Цаг уурын таагүй нөхцөлийн улмаас галт тэрэгний зарим хөдөлгөөн түр зогсоход хүрсэн бөгөөд тус улсын хойд болон өмнөд нутгийг холбодог хурдны гол замыг түр хугацаанд хаасан байна. Байгалийн гамшигт нэрвэгдсэн нутгуудад цэргийн олон зуун албан хаагчийг илгээжээ.


Энэ онд Вьетнамд нүүрлэсэн байгалийн гамшигт үзэгдлийн улмаас амиа алдсан хүний тоо 185 хүрээд байгаа юм. Тус улсын Статистикийн хорооны тайланд мэдээлснээр, өнгөрсөн онд дээрхтэй ижил шалтгаанаар нийт 390 хүн амиа алдаж, 2.6 тэрбум ам.доллартай тэнцэх хохирол учирсан аж. 

Холбоотой мэдээ