Мексикт цагаачдыг эсэргүүцсэн жагсаал цуглаан болжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-19 14:27:57

МЕХИКО. /ТАСС/. АНУ-тай залгаа хилд орших Мексикийн Тихуан хотын оршин суугчид өнгөрсөн ням гарагт Төв Америкаас ирсэн цагаачдыг хотод байлгахыг эсэргүүцсэн жагсаал цуглаан хийжээ.


Televisa” телевизийн мэдээлснээр, жагсаал цуглаанд хэдэн зуун хүн оролцжээ. Цагдаагийн ажилтнууд жагсаал цуглаанд оролцогчдыг дүрвэгсдийн түр хуаран руу ойртуулаагүй нь таагүй байдлыг үүсгэсэн хэдий ч мөргөлдөөн болоход хүргээгүй байна. Энэ үед мөн цагаачдыг дэмжсэн жагсаал цуглаан болсон хэдий ч тун бага хүнийг хамарчээ.


АНУ руу нэвтрэхийг хүсч буй Төв Америкийн улсуудаас дүрвэн ирсэн 3 мянга орчим хүн Тихуан хотод байрлаж байгаа аж. Тэдний дийлэнх нь Гондурасын иргэншилтэй аж. Ойрын хугацаанд энэ тоо 5 мянга болж нэмэгдэх төлөвтэй байна. 

Холбоотой мэдээ