Анхдугаар Үндсэн хууль баталсны ойд зориулсан бөхийн барилдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-19 15:03:22

Өмнөговь /МОНЦАМЭ/ Жил бүр Өмнөговь аймгийн Засаг даргын ивээл дор анхдугаар Үндсэн хуулиа баталсны ойд зориулсан үндэсний бөхийн барилдааныг зохион байгуулдаг уламжлалтай. Анхдугаар Үндсэн хуулиа баталсны түүхт 94 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд Улсын начин Б.Сумъяа, Ш.Дарханбат тэргүүтэй хүчит 32 бөх барилдаж уран мэхээ уралдууллаа.

Тус барилдааны  шөвгийн дөрөвт Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа, Ховд аймгийн Чандмань сумын харъяат аймгийн начин Д.Балжинням, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн, Ховд аймгийн Мөнххайрхан сумын харьяат аймгийн арслан Б.Баянмөнх нар үлдэж, Өмнөговь аймгийн Баяндалай сумын харьяат аймгийн начин Т.Төгсдөлгөөн түрүүлж, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан Ц.Адъяа үзүүрлэсэн байна.

Тус аймгийн хувьд үндэсний бөхийн спортыг аймагтаа хөгжүүлэх талаар олон тэмцээн уралдаан зохион байгуулж байгаагийн нэг нь энэ юм.


Холбоотой мэдээ