Цэргийн шинэчилсэн тоо бүртгэл эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2018-11-19 15:04:24

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Мөрөн сумын хэмжээнд цэргийн шинэчилсэн тоо бүртгэл явагдаж эхэллээ.

Цэргийн шинэчилсэн тоо бүртгэлд 1-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу 18- 50 нас хүртэлх цэргийн алба хаасан байлдагч, түрүүч нар 60 нас хүртэлх цэргийн бэлтгэл офицер, ахлагч нар болон  2-р зэргийн цэргийн үүрэгтэн буюу цэргийн алба хаагаагүй 18-50 насны эрчүүд, цэргийн чухал мэргэжил бүхий эмэгтэйчүүд хамрагдана. Иргэн бүр үүрэг хариуцлагаа ухамсарлан Цэргийн шинэчилсэн бүртгэлд хамрагдахыг Мөрөн сумын Засаг даргын тамгын газраас анхааруулж байлаа. Бүртгэлд  хамрагдахгүй бол Зөрчлийн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж  торгуулийн арга хэмжээ авах юм байна. Тус сумын 14 багт  бүртгэлд хамрагдах 10000 гаруй цэргийн насны эрчүүд амьдардаг ажээ.

Холбоотой мэдээ