Баянхонгорт 4.5 сая мал өвөлжиж, хаваржина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2018-11-19 15:20:45

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хэмжээнд 4.5 сая орчим мал өвөлжиж, хаваржина. Мөн тоог хонин толгойд шилжүүлбэл 6.7 сая орчим бөгөөд 8020 хот айлын 12 мянга гаруй малчин өрх тус аймагт өвөлжиж, хаваржих аж.

Түүнээс гадна өөр аймгийн нутагт 63 өрхийн 24 мянган мал, өөрийн аймгийн бусад сумын нутагт 367 өрхийн 175 мянган толгой мал өвөлжиж, хаваржих юм байна.

Галуут, Эрдэнэцогт, Жаргалант сумдад хамгийн олон, Шинэжинст, Баянбулаг, Баян-Өндөр сумд харьцангуй цөөн мал байхаар тоо гарчээ. 

Малын төрөл тус бүрээр авч үзвэл 2.6 сая гаруй ямаа, 1.4 сая шахам хонь, үхэр 240 мянга, адуу 177 мянга, тэмээ 56 мянга орчим байна гэх тооцоолол байна.


Холбоотой мэдээ