Булган сум аймгийн нийт хадлангийн 57,8 хувийг бэлтгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-20 09:34:00

Ховд/МОНЦАМЭ/.Ховд аймгийн хэмжээнд 61600 тонн байгалийн хадлан, 4000 тонн гар тэжээл, 7756 тонн хужир шүү бэлтгэхээс байгалийн хадлан 71505 тонн, гар тэжээл  1855 тонн, хужир шүү 5744 тонныг бэлтгэж, хадлан 116,1 хувь, гар тэжээл 46,3 хувь, хужир шүү 74,0 хувийн биелэлттэй байна.

Энэ жилийн хувьд Булган суманд зуншлага сайхан, хр бороо ихтэй байснаас байгалийн хадланг  сайн хийж, аймгийн нийт хадлан бэлтгэлийн төлөвлөгөөний 57,8 хувийг бэлтгэсэн аж.

Булган голын дагуу 100-200 мм, жилд дунджаар 200-300 мм тунадас унадаг төдийгүй голын хөндий малын шимт өвс ургамлаар баялаг бөгөөд сум жилд дунджаар 22,0 – 27,6 мянган тонн байгалийн хадлан хурааж, нэг хонин толгойд дунджаар 50 – 54 кг тэжээл бэлтгэж байна. Малын багсармал тэжээл үйлдвэрлэх зориулалт бүхий хоёр аж ахуйн  ажиллаж байна. 

Холбоотой мэдээ