АНУ-ын хилийн албан хаагчдыг хамгаалах тушаалыг цэргүүдэд өгч магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /CNN/. Хилийн хамгаалалтын албан хаагчид болон цагаачид хооронд мөргөлдөөн гарвал албан хаагчдыг хамгаалах эрхийг цэргүүдэд өгөх зарлигийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп баталж магадгүй байна гэж албаны эх сурвалж мэдээлжээ.
Хилийн хамгаалалтын албан хаагчид халдлагад өртвөл цэргүүд хөндлөнгөөс оролцох эрхгүй юм. Албаны хүмүүсийн мэдээлснээр, Мексиктэй хил залгаа АНУ-ын хил рүү 5800-5900 цэрэг илгээсэн байна.
Хилийн хамгаалалтын албан хаагчдыг хамгаалах эрхийг цэргүүдэд өгөх зарлигийг удахгүй танилцуулж магадгүй бөгөөд энэ нь зөвхөн АНУ-ын албан хаагчдыг хамгаалах зорилготой байх болно гэж албаны хүмүүс хэлжээ.
АНУ-ын хилийг хууль бусаар нэвтрэх зорилго агуулж буй хувь хүн, бүлэг хүмүүсийн талаархи мэдээллийг Мексикийн Засгийн газрын төлөөлөгч гэх мэт олон эх сурвалжаас цуглуулж эхэлсэн гэж АНУ-ын Дотоодын аюулгүй байдлын яамны албаны хүн мэдэгдээд, АНУ-ын хилийн албан хаагчдыг хамгаалахын тулд цэргүүд шаардлагатай арга хэмжээ авах болно гэж анхааруулсан байна.