Мөс цөмөрснөөс болж амиа алджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-20 13:54:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэлмэн сумын нутаг, Тэлмэн нуурын дээгүүр мотоцикльтой зорчиж явсан  иргэн Н мөс цөмөрснөөс болж нууранд живж амиа алджээ. Эл хэрэг энэ сарын 16-нд болсон бөгөөд Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын алба хаагчид хэргийн газарт хоёр хоног ажиллан, талийгаачийн цогцсыг нуураас гарган авчээ. Хэргийг аймгийн цагдаагийн газарт үргэлжлүүлэн шалгахад талийгаач нас барах үедээ архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон байна. 11 дүгээр сарын нэгдүгээр арав хоногийн байдлаар манай орны ихэнх гол мөрөнд мөсний үзэгдэл идэвхжиж эхэлсэн ба зарим голуудад битүү мөсөн бүрхүүл тогтсон байна. Цаашид гол мөрний мөс улам зузаарах хандлагатай байгаа боловч мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг ОБЕГ-аас анхааруулж байна.

Холбоотой мэдээ