Аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-11-20 15:18:43

Архангай /МОНЦАМЭ/.Чадваржсан иргэд-тогтворжсон амьжиргаа /ЧИ-ТА/ төслөөс Архангай аймгийн аялал жуулчлалын мэдээллийн төвтэй хамтран Эрдэнэбулган суманд аялал жуулчлалын бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үр дүнд бизнес эрхлэгчид жуулчдад зориулсан шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх талаар мэдлэг, мэдээлэлтэй болж цаашид үүнийгээ ажил хэрэг болгох талаар ярилцан, хамтран ажиллахаар болов.

Уг сургалт нь Орхоны хөндийн бүс нутгийн стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийгдэж байгаа бөгөөд сургалтад зорилтот таван сумын бизнес эрхлэгчид, зорилтот хоршоодоос "Ар арвижин дэлгэрэх", "Өгийзэндмэнь", "Алтанманхан" хоршоо мөн иргэний нийгмийн байгууллагууд оролцлоо. 

Холбоотой мэдээ