Малын хорогдол нэмэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-20 13:55:32

Дорноговь /МОНЦАМЭ/.  Энэ оны эхний 10  сарын байдлаар Дорноговь аймагт  10291 том мал хорогдсон нь өмнө оны мөн үеэс  4.6 дахин нэмэгджээ.

 Дэлгэрэх, Иххэт сумын нутаг дэвсгэрт  дөрөвдүгээр сард нойтон цас орж, хүчтэй цасан шуурга шуурч байгалийн онц аюултай үзэгдэл болсны улмаас  Дэлгэрэх суманд 2.2 мянган толгой мал, Иххэт суманд 2.2 мянган толгой мал, Даланжаргалан суманд 1.2 мянган толгой мал  тус тус хорогдсон нь мал хорогдоход нөлөөлсөн гэж аймгийн Статитсикийн газраас мэдээлэв.

Харин энэ жилийн хувьд Дорноговь аймгийн нийт нутгаар цасгүй, цаг агаар дулаахан байгаа тул малчид өнөтэй өвөлжиж байгаа аж. Тус аймагт энэ жил нийт 2.1 сая толгой мал өвөлжиж байна. 

Холбоотой мэдээ