Олимпын гудамжийг нарны замтай холбох түр зам нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-11-20 15:30:43
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олимпын гудамжийг Нарны замтай холбох түр зам өнөөдрөөс ашиглалтад оров.

Хүйтний улирал ирж буйтай холбогдуулан Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих бүтээн байгуулалтын ажил түр зогссон тул дээрх замын хөдөлгөөнийг нээжээ. Жолооч нар “Таван богд” төвийн баруун талын шинэ түр замаар олимпын гудамж, Юнескогийн гудамжны авто замд зорчих боломжтойг Тээврийн цагдаагийн албанаас мэдээлэв.

Холбоотой мэдээ