“CNN” телевизийн сурвалжлагчийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг сэргээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-20 15:51:26
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /NHK/. Хэвлэлийн бага хурлын үеэр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай маргаан үүсгэсэн “CNN” телевизийн сурвалжлагчийн Цагаан ордонд нэвтрэх эрхийг сэргээлээ гэж ордны хэвлэлийн төлөөлөгч Сара Сандерс мэдэгджээ.


Сурвалжлагч Жим Акоста Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурлын үеэр Д.Трамптай үг хаялцсаны улмаас түүний ордонд нэвтрэх эрхийг хасаад байсан юм.


Харин “CNN” уг хэрэгтэй холбогдуулан Цагаан ордон болон албаны хүмүүсийг шүүхэд өгч, сурвалжлагчийн нэвтрэх эрхийг сэргээхийг шаардсан байна.


Вашингтон хотын шүүх баасан уг хэргийг шүүж, шийдвэр “CNN”-ий талд гарсан байна. Улмаар Жим Акостагийн Цагаан ордон руу нэвтрэх эрхийг сэргээсний дараа “CNN” Цагаан ордны эсрэг үүсгэсэн заргаа буцаасан гэж мэдэгджээ.


Сара Сандерс өчигдөр мэдэгдэл хийхдээ хэвлэлийн бага хурлын тухай шинэ дүрэм журмыг танилцуулсан байна. Үүнд дурдсанаар, “сурвалжлагчид асуулт асуухдаа нэг л асуулт асуух эрхтэй бөгөөд асуултаа асууж дууссан бол микрофоноо буулгах шаардлагатай” ажээ.

Холбоотой мэдээ