Ц.Болорчулуун: Гурилын үйлдвэрүүдийг улаан буудайгаар бүрэн хангана

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2018-11-20 16:33:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ оны ургац хураалтын талаар ХХААХҮЯ-ны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газын дарга Ц.Болорчулуунаас тодрууллаа.

Тэрээр, “Энэ намар улсын хэмжээнд 444.7 мянган тонн үр тариа, 428 мянган тонн улаан буудай хураан аваад байна. Үүнээс дараа жилийн үрийн нөөц, тэжээл болон спирт үйлдвэрлэлийн зориулалтад аваад тооцоод үзэхэд гурил үйлдвэрлэлд 340 мянган тонн хүнсний улаан буудайг улсын хэмжээнд нийлүүлэх боломжтой.


Улсын жилийн хэрэгцээ нь 320 мянган тонн улаан буудай байдаг гэхээр энэ жил бид гурилын үйлдвэрүүдээ улаан буудайгаар бүрэн хангах нөхцөл бүрдсэн. Өнөөдрийн байдлаар Тариалан эрхлэлтийг дэмжих сан, гурилын үйлдвэрүүдэд нийтдээ 280 мянга орчим тонн улаан буудай нийлүүлж борлуулалтад гаргаад байна. Энэ намар улсын хэмжээнд дотоодын хэрэгцээг бүрэн хангах буудайг хураан аваад байна.

Мөн 169 мянган тонн төмс хураан авсан нь дотоодын хэрэгцээг өөрөөсөө хангах хангалттай үзүүлэлт юм. Улсын хэмжээнд энэ намар хүнсний ногоо 99.3 мянган тонныг хураан аваад байгаа нь дотоодын хэрэгцээний 60 орчим хувийг хангахаар үзүүлэлт юм” гэв.

Б.Болд

Гэрэл зургийг Б.Чадраабал

Холбоотой мэдээ