Францад Мөстөлтийн үеийн хадны зураг олджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2018-11-20 17:16:44
МОСКВА. /RIA Novosti/. Орчин үеийн гудамжны ханан дээрх урлаг буюу граффит зурагны үндэс суурийг тавьсан гэгддэг хадны зураг Францад олдсон тухай “Live Science” сэтгүүлд мэдээлэв.

Францын түүхэн муж болох Бургундын агуйнууд XVI-XIX зууны үеийн зургуудыг судалдаг эрдэмтдийн сонирхлыг эртнээс татжээ. Гэвч шинжээчид агуйнуудын ханан дээр илүү эртний зураг үлдсэн эсэхийг саяхнаас сонирхож эхэлсэн байна. Ингээд эрдэмтэд 12 мянга орчим жилийн настай зураг илрүүлжээ.

Морь, цаа бугыг дүрсэлсэн зураг нь хүн төрөлхтний соёлын хөгжлийн хамгийн эртний үе болох палеолитийн үед хамаарна гэж судлаачид мэдэгдсэн байна.


Холбоотой мэдээ