Ичиножёо А.Ичинноров сүүлийн 5 өдөр унах эрхгүй болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-20 19:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 11 дүгээр сарын тэмцээн буюу Кюүшюү башёг Комүсүби Такакэйшёо есөн даваа, нэг унаатай тэргүүлж байна.


Түүний араас Озэки Такаясү тэргүүтэй дөрвөн бөх найман даваатай удаалж байгаа бөгөөд Кюүшюү башё өндөрлөхөд таван өдрийн барилдаан үлдлээ. Өнөөдрийн барилдаанд Ичиножёо А.Ичинноров Озэки Точиношинд ялагдаж долоон унаа гурван даваатай үлдлээ. Тэрбээр үлдсэн таван өдрийн барилдаанд нэг л унавал 50 хувийн амжилтаа үзүүлэх боломжгүй болох юм.


Тамаваши Б.Мөнх-Оргил Комүсүби Каисэйгээр зургаа дахь даваагаа авсан бол Чиёомёома Г.Мөнхсайхан тав, Такаинова А.Баасандорж дөрвөн даваатай байна. Харин Араваши Э.Дөлгөөн 10 өдрийн барилдаанаас нэг л даваатай башёг үргэлжлүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ