Ойн нөхөрлөлүүд дундын мөнгөн хуримтлал үүсгэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 15:41:51

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Түнхэл тосгонд үйл ажиллагаагаа явуулдаг Баянгол нөхөрлөлийнхөн ойн сандаа арчилгаа, цэвэрлэгээний огтлолт хийж, түлшний мод бэлтгэж байна. 

Тус нөхөрлөлд 10-аад өрхийн 30 гаруй гишүүд байдаг бөгөөд 2000 оноос үйл ажиллагаагаа эхэлжээ. Түнхэл тосгон бол ой модны орон. Үүнийгээ дагаад ойн сангаа, байгаль орчноо хамгаалах ажилд оролцдог олон нөхөрлөлүүдийн нэг нь тус Баянгол нөхөрлөл ажээ. Тус тосгонд үндсэндээ байгаль орчноо хамгаалах ажил цэгцэрсэн гэж үздэг байна. Энэ ч утгаараа нөхөрлөлүүд дундын мөнгөний хуримтлал үүсгээд сард хоёр удаа хуралдаж, ажил төрлөө төлөвлөдөг болжээ. 


Холбоотой мэдээ