"Алтан намар-2018" бартаат замын УАЗ-469 автомашины уралдаан боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-11-21 11:34:44

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. "Алтан намар-2018" бартаат замын УАЗ-469 автомашины уралдаан Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт  боллоо.

Эр зоригийн спорт болсон уг уралдаанд нийт 28 УАЗ-469 машин уралдсан бөгөөд тамирчид гурван гараа болон уралджээ. Энэ сарын 17-ны бямба гарагт болсон уг уралдааны гараа бүрээс эхний зургаа буюу нийт 18 машин уралдаж, шилдгүүдийг шалгаруулжээ. Ингээд лтан намар-2018" бартаат замын УАЗ-469 автомашины уралдааны дээд ангилалд тэргүүн байрыг 50 дугаартай Э.Батнайрамдал эзэлсэн бол удаах байруудад 74 дугаартай Д.Мөнх-Оргил, 31 дугаартай Б.Баянмөнх, 123 дугаартай Г.Баттогтох, 59 дугаартай Н.Одсүрэн нар тус тус шалгарчээ. Харин тэмцээний залуучуудын ангилалд 31 дугаартай Б.Баянмөнх тэргүүлсэн бол удаах байруудад 123 дугаартай Г.Баттогтох, 59 дугаартай Н.Одсүрэн нар шалгарчээ. Уралдаанд 84 дугаартай Г.Ариунтуяа хэмээх ганц эмэгтэй тамирчин оролцсон бөгөөд түүнийг эр зоригийн болон тусгай байрын шагналаар шагнажээ. Тэмцээнийг Сэлэнгэ аймгийн Машин, мотоциклийн спортын холбоо, Сэлэнгэ аймгийн ЗДТГ хамтран зохион байгуулсан байна. Уралдааны ерөнхий ивээн тэтгэгчээр "Ширхэнцэг Хараа" ХХК "Жийжээдорж Түмэнбаяр" сан, ивээн тэтгэгчээр Зам тээврийн хөгжлийн сайд асан Д.Ганбат, Сэлэнгэ аймгийн НАМЗХ, “Мөнгөн Ундрага ББСБ, “Сэлэнгэ АЗЗА ТӨХК ажиллажээ. 

Энэхүү уралдааныг жил бүр уламжлал болгон зохион байгуулах бөгөөд цаашид МАМСХолбоотой хамтран оноотой тэмцээн болгохоор төлөвлөөд байгаа хэмээн зохион байгуулагчид хэллээ. 

Холбоотой мэдээ