Зорилтот бүлгийнхээ иргэдэд онцгой анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-21 15:58:52

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт 2018 онд зорилтот бүлгийн иргэддээ анхаарч ажиллан тэдний амьдрах орчин нөхцөл, эрүүл мэнд боловсролд анхаарч ажиллаж байна. Тухайлбал "Өрх гэр бүлийн хөгжлийг дэмжих хөтөлбөр"-ийн хүрээнд орон гэргүй 40 өрхийг өөрийн гэр оронтой болгож үр хүүхдүүдтэйгээ элэг бүтэн, сэтгэл хангалуун амьдрах итгэл бэлэглэсэн байна.

Мөн зорилтот өрхийн 15-65 насны 72 иргэн элэгний ВС вирусын шинжилгээнд хамрагдсанаас сайн дурын дархлаажуулалтад 11 иргэн, эрүүл мэндийн даатгалд 1051 иргэн хамрагдсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 45 хувиар өссөн байна.

Зорилтот өрхийн гишүүдээс түр ажлын байранд 57 иргэн, байнгын ажлын байранд 86 иргэн, нийт 143 иргэнийг ажлын байранд зуучилж өрхийн орлогын эх үүсвэртэй болгож дэмжжээ. Үүнээс гадна аймгийн Эмэгтэйчүүдийн салбар зөвлөлөөр "Би гэртээ" арга хэмжээг гэрээлэн гүйцэтгүүлж, 5 төрлийн дугуйланд 50 эмэгтэйг хамруулан өрхийн үйлдвэрлэл эрхлэх боломжийг бүрдүүлсэн байна. Мөн "Мөрөөдлийн замын нээлт" арга хэмжээг "Өглөөний клуб" нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагаар гэрээлэн гүйцэтгүүлж, 10 өрхийн хөгжлийн түвшинг ахиулжээ. Ийнхүү тус аймгийнхан энэ онд зорилтот бүлгийн иргэддээ чиглэсэн арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн байна.

.

Холбоотой мэдээ