Багш нарыг урилгаар ажиллуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-21 17:01:15

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймагт "Оюуны хурд" хөтөлбөрийн хүрээнд урилгаар дөрвөн багш ажиллуулж байна.

Хүүхдүүдийнхээ мэдлэг боловсролыг дээшлүүлэх, бусад багш нартаа туршлага болгохоор Улаанбаатар хотоос ур чадвартай багш нарыг өнгөрсөн жилээс ийнхүү урьж аймагтаа багшлуулж байгаа юм. Тэд Өмнөговь аймгийн төв Даланзадгад сумын сургуулиудад багшилж байгаа билээ. Мөн уг хөтөлбөрийн хүрээнд багш нарыг чадваржуулах сургалт арга хэмжээ, математик, геометрийн массын олимпиад, элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэж, давтлага сургалт, сорилгыг зохион байгуулж, нийт 12324 багш, хүүхдийг хамруулсан байна. Үүнээс гадна долоо хоног бүрийн пүрэв гаригийг "Хөгжих өдөр" болгон багш нарын сургалтыг зохион байгуулж  багш нарын мэргэжил, боловсролыг дээшлүүлэн ажиллаж байна.

 

Холбоотой мэдээ