Д.Трамп Саудын Арабын угсаа залгамжлах хунтайжтай уулзахад бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /РИА
Новости/. Сэтгүүлч Жамаль Хашоггийн хэрэгтэй холбоотой дуулиан шуугиан гараад буй энэ үед Саудын Арабын угсаа залгамжлах хунтай Мухаммед
бен Салмантай уулзахад бэлэн
байгаагаа АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Аргентинд болох “Их 20” дээд хэмжээний уулзалтад угсаа залгамжлах хунтайж Мухаммед
бен Салман Аль Сауд оролцоно гэж
Саудын Арабын эрчим хүчний сайд Халид аль-Фалих өнгөрсөн даваа гарагт мэдэгджээ.
Үүнтэй холбоотойгоор ерөнхийлөгч Дональд Трампаас “Их 20” бүлгийн дээд
хэмжээний уулзалтын үеэр угсаа залгамжлах хунтайжтай уулзах эсэхийг сэтгүүлчид
асуухад тэрбээр "тийм" гэж хариулсан байна.