“Эрдэнэт үйлдвэр” ХХК ногоон байгууламж нэмэгдүүлсэн хамт олноо шагналаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-21 17:37:25
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн  Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, байгаль орчны хэлтэс /ХАБЭАБОХХ/-ээс үйлдвэрийн бүсэд “Эко-орчин 2018” уралдааныг зургаан сарын хугацаатай зарлаж дүнгээ гаргалаа.  Тус уралдааныг  хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг юм. Энэ удаагийнх гурав дахь нь аж.

“Эко-орчин 2018” уралдааны зорилго нь үйлдвэрийн бүсийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, нөхөн сэргээх, хог хаягдлын менежментийг сайжруулах,  бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд оршдог байна. Уралдааныг дүгнэхдээ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК- ийн  “Ногоон төгөл” төслийн талбайд тарьсан мод, бут, сөөгийг арчлах, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байдлыг нь гол шалгуур үзүүлэлт болгодог байна. Мөн Эрдэнэт-Хангал голын цэвэрлэгээ,  цехүүдийн гадна талбайн тохижилт, шинээр ногоон байгууламж нэмэгдүүлсэн байдал, сөрөг нөлөөллийг бууруулах чиглэлээр гаргасан шинэ санаа, шийдлийг үздэг байна. Энэ жилийн уралдааны тэргүүн байранд Авто тээврийн байгууллага шалгарч,  нэг сая төгрөг,  дэд байрт   Баяжуулах үйлдвэр 800 мянган төгрөг,  тусгай байранд  Ил уурхайн хамт олон  600  мянган төгрөгөөр шагнууллаа.


Холбоотой мэдээ