Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагын үзлэг шалгалт үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
183@montsame.mn
2018-11-21 14:21:32
Улаанбаатар /МОНЦАМЭ/.Төв орон нутгийн Онцгой байдлын байгууллагуудын үзлэг шалгалт үргэлжилж байна. Ажлын хэсгийн бүрэлдэхүүн төв, орон нутгийн Онцгой байдлын газар, жилийн эцсийн бэлэн байдлын үзлэг, шалгалт болоод төрийн жинхэнэ алба хаагчдын түвшин тогтоох суурь судалгаа, мэргэшлийн түвшинг үнэлэх шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуянаар ахлуулсан  ажлын хэсэг Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Орхон аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна.  ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ганзоригоор ахлуулсан ажлын хэсэг Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байгаа бол Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын газрын дарга, дэд хурандаа Г.Бат-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж байна гэж ОБЕГ мэдээллээ.
Холбоотой мэдээ