Малайз улс Оростой хамтран ажиллах сонирхолтой байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
ayanzaya@montsame.gov.mn
2018-11-21 13:52:34

КУАЛА-ЛУМПУР. /РИА Новости/Манай улс Оростой технологи дамжуулах нөхцөлд хамтран ажиллах бодолтой байна гэж Малайзийн гадаад хэргийн орлогч сайд Яхья Марзуки мэдэгджээ.  


"Технологи дамжуулах болон агаарын тээврийн салбарт хамтран ажиллах асуудлаар бид яриа хэлэлцээ хийж байгаа. Бид шинэ технологиудыг эрэлхийлэх, Орос болон Малайз улсын хооронд технологи дамжуулах талаар тохиролцох бодолтой байгаа. Бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд бидний шинэ бодлого оршиж байгаа учир улс орондоо бизнесийг хөгжүүлэх шинэ арга замуудыг бид эрэлхийлж байна” хэмээн Марзуки хэлсэн байна.


Түүнчлэн тэрбээр хүмүүнлэгийн салбарт өрнүүлэх хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, залуучуудын солилцоо, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх бүхий л боломж хоёр улсад бий болохыг онцлон тэмдэглэжээ. 

Холбоотой мэдээ