Улсын хэмжээнд элэгний B,C илрүүлэг шинжилгээнд 707.362 иргэн хамрав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2018-11-21 16:31:12

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй Элэг бүтэн Монгол үндэсний хөтөлбөрийн 2 дахь шатны үйл ажиллагаа өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн 15-39 нас болон 65-аас дээш насны хүн амыг элэгний B,C илрүүлэх шинжилгээнд хамруулж хөтөлбөрийн хэрэгжилт амжилттай үргэлжилж байна.

Эхний шатанд 40-65 насны 381.233 иргэнийг хамруулсан бол хоёр дахь шатанд 2018 оны 11 сарын байдлаар 15-39 насны 305.124 иргэн, 65-аас дээш насны 21.005 иргэн тус тус хамарчээ. Өнгөрсөн хугацаанд хөтөлбөрийн  хүрээнд улсын хэмжээнд 2017 онд 326.921, 2018 онд 380.441, нийт 707.362 иргэнийг хамруулж эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлсэн байна.

Элэгний B,C вирусын илрүүлэх шинжилгээг аймаг, сум, дүүргийн анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудад эрүүл мэндийн даатгал төлдөг иргэд үнэ төлбөргүй хамрах боломжтой бөгөөд хөтөлбөр 2019 онд үргэлжлэн хэрэгжинэ.

 

Холбоотой мэдээ