Амьжиргаагаа дээшлүүлэхэд нь зориулж 40 толгой мал гурван жилийн хугацаатай өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2018-11-21 20:29:56

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ суманд “Мал дагасан амьжиргаа” төсөл хэрэгжүүлж байна. Сумын Засаг дарга Ш.Насандуламаар ахлуулсан ажлын хэсэг сумын малжуулах төслөөр Тариахтай багийн иргэн М.Эрдэнэцэцэг, Б.Лхагвадорж, Б.Хишигдаваа нарт тус бүрт 40 толгой бог малыг гурван жилийн хугацаатай маллуулахаар олгожээ. Эдгээр өрх гэрээний хугацаанд бойжуулсан төл, бусад ашиг шимийг хүртэж, авсан малтай тэнцүү тооны малыг сумын малжуулах сандаа эргэн өгөх юм.

Энэ үеэр малчид нийгмийн хариуцлагаа ухамсарлан өрх гэр бүлийн амьжиргааг дээшлүүлэх  санаачлагыг дэмжин иргэдэд мал өгчээ.

Сумын сайн малчин Л.Шижир-Эрдэнэ, Д.Баярмагнай, мянгат малчин О.Нэргүй нар малчин Д.Рэнчиндорж, Ш.Батцэнгэл, Ч.Бямбадорж нарын хотны сүргийг тус бүр 30 хонь, 20 ямаагаар өсгөсөн байна.

Холбоотой мэдээ