500 гаруй хүний С вирусын идэвхжил тэглэжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2018-11-21 21:05:04

Өмнөговь /МОНЦАМЭ/ Тус аймаг "Элэг бүтэн Өмнөговьчууд хөтөлбөр"-ийг хоёр дахь жилдээ хэрэгжүүлж байна. 

Уг хөтөлбөрийн хүрээнд элэгний В, С вирусын эрт илрүүлэг шинжилгээнд 2018 онд нийт 15-65 насны 29 мянган хүн хамруулжээ. Үүнээс 15-39 насны  найман мянга гаруй залуус хамрагдсан байна. 
Үзлэг шинжилгээний үр дүнд В вирустэй 1659, С вирустэй 1942 хүн илэрсэн бөгөөд вирусын эмчилгээнд 1400 гаруй хүн хамруулж, 500 гаруй хүний С вирусын идэвхжил нь тэглэсэн байна. Уг хөтөлбөр 2020 он хүртэл хэрэгжих юм.

Холбоотой мэдээ