Замын-Үүдийн соёл, спортын төвийн барилга ирэх сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-11-21 21:59:24

Дорноговь /МОНЦАМЭ/. Таван жилийн хугацаанд царцаагдсан байдалтай байсан  Замын-Үүдийн 700 хүний суудалтай соёл спортын төвийн барилгын ажлыг "Гантулга трейд" ХХК гүйцэтгэгчээр шалгарч үргэлжлүүлэн барьж буй.

Дорноговь аймгаас УИХ-д сонгогдсон төрийн түшээд болон аймаг, сумын орон нутгийн удирдлагууд хөөцөлдсөний үр дүнгээр тухайн барилгын ажлын үлдэгдэл гурван тэрбум 84 сая  төгрөгийн санхүүжилтээр 500 хүний суудалтай “Соёл спортын цогцолбор” барилгын ажил 95 хувьтай болжээ.

Гүйцэтгэгч компани барилгын ажлыг энэ оны 2 дугаар сардд багтаан дуусгаж ашиглалтад  оруулахаар төлөвлөсөн байна. Соёл, спортын  барилга ашиглалтад орсноор  Монголын хамгийн том боомт  Замын-Үүд сум соёл болон спортын иж бүрэн арга хэмжээ зохион байгуулах боломжтой болно.

Замын-Үүдийнхэн спорт урлагийн арга хэмжээ зохион байгуулах зориулалтын заал танхимгүй олон жил болсон бөгөөд зөвхөн Төмөр замын харьяаны Соёлын төвд үйл ажиллагаа явуулж байсан юм.

Холбоотой мэдээ