Ж.Мэттис: Хил дээр байгаа цэргүүд зөвхөн бороохойгоор зэвсэглэсэн

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-22 12:36:12
twitter.com/Nyamkanmk

ВАШИНГТОН. /japantoday/. Мексиктэй залгаа хил дээр байгаа цэргүүд мөргөлдөөн гарсан үед хөндлөнгөөс оролцох эрхтэй бөгөөд зөвхөн бороохойгоор зэвсэглэсэн байгаа гэж АНУ-ын Батлан хамгаалахын сайд Жеймс Мэттис мэдэгдлээ.


"Одоогийн байдлаар Мексиктэй залгаа хил дээр 5800 цэрэг байрлаж байна. Эдгээр цэрэг нь халдлагад өртсөн хилийн албаны хүмүүсийг хамгаалах үүрэгтэй юм" гэж тэрбээр мэдэгдэлдээ дурджээ.


Мексикийн Дотоод хэргийн яамны мэдээлснээр, одоогийн байдлаар 8000 орчим цагаач тус улсын нутаг дэвсгэрт орж ирээд байгаа ажээ.


Цагаачид гэмт хэрэг, хүчирхийлэл, гэмт хэргийн бүлэглэлүүдийн өлгий болсон Сальвадор, Гватемал, Гондурас зэрэг орноос дүрвэж яваа юм. Төв Америкийн эдгээр орон нь гэмт хэргийн гаралт хамгийн өндөртэй орнуудын жагсаалтыг тэргүүлдэг байна.

Холбоотой мэдээ