Жеки Чаны охин ижил хүйстэнтэйгээ гэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2018-11-27 11:17:01
МОСКВА. /RIA Novosti/. Хятадын алдарт жүжигчин Жеки Чаны охин Этта У Жолинь Канадын иргэн Энди Отом гэдэг бүсгүйтэй гэрлэлтээ батлуулсан байна. Үүнийг нотлох бичлэгийг тэд “Instagram” сүлжээнд тавьжээ.

“Хонконгт эхнэр, нөхрийн хувиар буцаж ирлээ” гэж Отом нийгмийн уг сүлжээн дэх хуудастаа бичсэн байна.

Хосууд Канадын Торонто хотод гэрлэлтээ батлуулсныхаа дараа Хонконгт иржээ. Хонконгт ижил хүйстэнтэйгээ гэрлэхийг хориглодог байна. Эцэг эхчүүд нь бэлгийн чиг баримжааг нь хүлээн зөвшөөрөхөөс татгалзсаны улмаас найз бүсгүйтэйгээ олон шөнийг гүүрний дор өнгөрөөхөөс аргагүйд хүрч байсан тухайгаа Этта У Жолинь энэ оны тавдугаар сард хэвлэлүүдэд ярилцлага өгөх үеэрээ ярьжээ.
Холбоотой мэдээ