Баян-Өлгийн ихэнх нутгаар энэ сарын сүүлээр салхи 20-24 м/с-д хүрч шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-28 15:14:36

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан энэ сарын 30-наас 12 дугаар сарын дөрөвний өдөр хүртэлх тав хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээгээр тухайн сарын сүүлийн өдрүүд болон ирэх сарын эхээр шуургатай, хүйтэн байх төлөвтэй байна.

Тухайлбал, энэ сарын 30-наас ирэх сарын нэгэнд шилжих шөнө нутгийн ихэнх хэсгээр, ирэх сарын нэгний өдөр зарим газраар цас орж, энэ хугацаанд салхины хурд 18-24 м/с-д хүрэн шороон болон цасан шуурга шуурах аж.

Агаарын температур хугацааны эхэнд шөнөдөө 12-17 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн, хоёрноос хүйтний эрч чангарч, шөнөдөө 25-30 градус, өдөртөө 14-19 градус хүйтэн байна.  

Холбоотой мэдээ