Хятадын төрийн өмчит ААН-үүдийн ашиг 17.3 хувиар өсчээ

ХИЛИЙН ЧАНАДААС
dogsom@montsame.mn
2018-11-30 11:28:30

Бээжин /МОНЦАМЭ/. Энэ оны эхний 10 сарын байдлаар Хятадын төрийн өмчит ААН-үүдийн нийт ашгийн хэмжээ 2.8 их наяд юаньд хүрсэн нь өмнөх оны мөн үеийнхээс 17.3 хувиар өссөн үзүүлэлт хэмээн тус улсын Сангийн яамнаас өчигдөр мэдээлэв.Оны эхний 9  сарын байдлаар энэхүү үзүүлэлт нь 19.1 хувьтай байсан ч тодорхой хувиар буурчээ. Сарын эцэст актив пассивын харьцаа 0.5 хувиар буурч 64.8-д хүрчээ. Статистикаас харахад, ган төмөр, газрын тос, өнгөт металл зэрэг салбарын өсөлт дундаж өсөлтөөс дээгүүр дүнтэй гарчээ. Аж үйлдвэрийн салбарын ААН-үүдийн нийт ашгийн хэмжээний өсөлтийн хувь сүүлийн 7 сарын хугацаанд хамгийн доод буюу 13.6-д хүрсэн байна. Хувийн ААН-үүдийн ашгийн хэмжээ 9.3 хувийн өсөлттэй байгаа гэсэн дүн гарсан байна.

А.Анхбаяр

 

 

Холбоотой мэдээ