П.Порошенко НАТО-гоос тусламж хүслээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.gov.mn
2018-11-29 11:34:57
twitter.com/Nyamkanmk

КИЕВ. /ВВС/. Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Керчийн хоолойд болсон асуудалтай холбогдуулан Азовын тэнгис рүү хөлөг онгоц илгээхийг НАТО-гоос хүсчээ.


Тэрбээр Германы “Bild” сонинд ярилцлага өгөхдөө, НАТО-гийн хөлөг онгоцнууд Украины аюулгүй байдлыг хангаж, дэмжлэг үзүүлнэ гэдэгт найдаж байна гэжээ.


Өнгөрсөн ням гарагт Хар тэнгис болон Азовын тэнгисийн дунд орших Керчийн хоолойд байсан Украины гурван хөлөг онгоц руу ОХУ гал нээж, багийн гишүүдийг баривчилсан үйл явдал болсон билээ.


НАТО энэ асуудалтай холбогдуулан мэдэгдэл хийхдээ, Украиныг бүх талаар дэмжихээ илэрхийлсэн юм.


Украины Ерөнхийлөгч Петр Порошенко ирэх онд болох сонгуулийн өмнө өөрийн нэр хүндийг бэхжүүлэхийн тулд энэ өдөөн хатгалгыг зохион байгуулсан гэж түүнийг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин буруушаасан байна.


Харин П.Порошенко уг хэрэгтэй холбогдуулан Украины хил орчмын бүс нутгуудаар 30 хоногийн хугацаатай дайны байдал зарлаад байгаа билээ.

Холбоотой мэдээ