Борцны болон тэжээвэр малд зориулсан хошуувчин уут үйлдвэрлэж эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-30 15:19:32

Сүхбаатар /МОНЦАМЭ/. "Сүхбаатар проимпекс" оёдлын үйлдвэр ажлын хувцас, хослол, уурхайн баяжмалын уут зэрэг 4-5 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Хамгийн сүүлд гаргасан шинэ бүтээгдэхүүн нь айл өрхийн хэрэглээнд зориулсан идэшний мах хадгалах болон борцны уут, мөн тэжээвэр малд зориулсан хошуувчин уут юм.


Малчид, хэрэглэгчид эдгээр бүтээгдэхүүнийг өөрийн хүссэн хэлбэр хэмжээгээр захиалах боломжтой бөгөөд үйлдвэрийн хамт олон бүтээгдэхүүндээ 3-4 жилийн баталгаа өгч байна.


Санхүүгийн асуудлаас болж түр хугацаанд үйл ажиллагаа нь доголдоод байсан тус үйлдвэр ийнхүү үйл ажиллагаагаа жигдрүүлжээ. Одоогоор хоёр цехэд 45 ажилтан ажиллаж байна. Хэрэглэгч, захиалагчдаас ирсэн захиалгыг маш богино хугацаанд, чанартай хийж гүйцэтгэх зорилтыг дэвшүүлэн ажиллаж буйгаас гадна цаашид зөвхөн өөрийн аймаг бус хөрш зэргэлдээх аймгуудаас захиалга авч, үйл ажиллагаага өргөжүүлэхээр төлөвлөж байгааг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. Харин ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дүрэмт хувцас оёх ажил одоогоор судалгааны түвшинд явж байгаа аж.

Холбоотой мэдээ