Нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулахад анхаарч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-12-03 11:51:26
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/ Дундговь аймаг “Эрүүл мэндийг дэмжих жил”-ийнхээ ажлын хүрээнд  нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулахад анхаарлаа хандуулан ажиллаж байна.

Нийтийн хоолны газруудын давсны хэрэглээг бууруулах, хоолны чанарыг сайжруулах зорилгоор аймгийн Засаг даргын тамгын газар, Эрүүл мэндийн газар болон Мэргэжлийн хяналтын газраас Амьдралын зөв хэвшилтэй иргэдийн клубтэй хамтран “Нийтийн хоолны газруудын илүүдэл давсны хэрэглээг бууруулж, эрүүл зөв хооллолтыг эрхэмлэе” сэдэвтэй сургалтыг өнгөрөгч 7 хоногт зохион байгуулсан ажээ.

Сургалтад нийтийн хоолны газруудын зохион байгуулагчид, тогооч нар, “Амьдралын зөв хэвшилтэй   иргэдийн   клуб”-ын   гишүүд,  албаны холбогдох ажилтнууд оролцсон байна.

Сургалтаар “Хоол тэжээлээс хамааралтай өвчин эмгэг, өнөөгийн байдал, түүнийг   бууруулах   арга зам”, “Нийтийн хоол, хүнсний үйлдвэрлэлийн давсны агууламж, түүнд тавигдах шаардлага, хяналт”, “Хоол үйлдвэрлэлийн газарт мөрдөх эрүүл ахуйн дүрэм”-ийн талаар мэдээлэл өгч, “Эрүүл, аюулгүй хүнс сонгох, хэрэглэх нь” сэдвээр мэдлэг олгосон төдийгүй эрүүл зөв   хоолны   амталгаат үзэсгэлэн зохион байгуулсан байна.  

Монгол Улсын мастер тогооч М.Оюунцэцэг сургалт хийсэн бол “Оргил” бакери,  “Намуун зоог”-ийн тогооч нар амталгааны хоолыг хийж оролцсон ажээ. 

Холбоотой мэдээ