Ирэх сарын 03-наас Сүхбаатарын нутгаар хүйтний эрч эрс чангарч, цасан шуурга шуурна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2018-11-30 15:38:28

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт урт намар үргэлжилж, нийт нутгаар цасгүй, олон жилийн дундаас харьцангуй дулаан байгаа билээ. Тэгвэл 12 дугаар сарын 03-наас хүйтний эрч эрс чангарч, салхины хурд нэмэгдэн хүчтэй цасан шуурга шуурах төлөвтэй байгаа тул ард иргэд, малчид болон мал бүхий иргэдийг сонор сэрэмжтэй байхыг аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний газраас анхаарууллаа.

12 дугаар сарын 02-нд нутгийн зарим хэсгээр цасан шуурга шуурч, 02-ноос 03-нд шилжих шөнө нийт нутгаар цас орно. Эдгээр өдрүүдэд агаарын температур шөнөдөө -11-ээс -16 градус хүйтэн, өдөртөө -4-өөс 1 градусын дулаан байна. харин 12 дугаар сарын 03-наас хүйтний эрч эрс чангарч шөнөдөө -23-28 градус хүйтэн,  өдөртөө -13-18 градус хүрч хүйтэрнэ гэлээ. 

Холбоотой мэдээ