БНХАУ, ОХУ, Энэтхэг гурван талт хамтын ажиллагаагаа өргөжүүлэхээр тохиролцов

Дэлхийн мэдээ | Улс төр
khulan@montsame.gov.mn
2018-12-01 10:23:48

БУЭНОС-АЙРЕС. /Xinhua/. Баасан гарагт Аргентины нийслэл Буэнос-Айрес хотноо эхэлсэн “Их 20”-ийн орнуудын удирдагчдын дээд хэмжээний уулзалтын хүрээнд зохион байгуулсан албан бус уулзалтын үеэр БНХАУ, ОХУ болон Энэтхэгийн удирдагч нар гурван улсын хамтын ажиллагааны талаар санал бодлоо солилцов.


БНХАУ-ын дарга Си Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин болон Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди нар цаашид хамтын ажиллагаагаа өргөжүүлэн бэхжүүлэх, зөвшилцлийг бий болгох хийгээд дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжлийг хамтран цогцлоох үйлсэд хамтын ажиллагаагаа нэмэгдүүлэхээр тохиролцжээ. 

Холбоотой мэдээ