Архангай аймгийн гадаргын усны чанар органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2018-12-03 11:06:08

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймаг ус, цаг уур орчны шинжилгээний газрын байгаль орчны шинжилгээний лабораториос Архангай аймгийн гадаргын усны чанарын 2018 оны 11 дүгээр сарын хяналт-шинжилгээний дүнг гаргасан байна. Энэ дүнгээс үзэхэд Өгий нуур-Өгий нуур болон Урд тамирын дээд, доод ус усан дахь органик бодисын болон эрдэс азотын бохирдолгүй цэвэр гэж гарчээ.

Архангай аймгийн Байгаль орчны шинжилгээний лабораториос гадаргын усны хяналт-шинжилгээний хөтөлбөрийн дагуу Өгийнуур-Өгийнуур, Урд тамир дээд, доод хяналт-шинжилгээний цэгээс усны сорьц авч, нийт 3 сорьцонд химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлжээ.


Өгий нуур-Өгий нуур Нуурын хяналт-шинжилгээний цэгээс авсан шинжилгээний дүнгээс үзэхэд нуурын усны орчин рН=6.55 буюу саармаг, эрдэсжилт 444.9 мг/л буюу дунд зэргийн эрдэсжилтэй буюу өмнөх сартай харьцуулахад бага зэрэг буурсан байна. Усны хатуулаг 1.92 мг-экв/л буюу зөөлөн устай байжээ. Усан дахь бусад хялбар исэлдэх органик бодис болон эрдэс азотын агууламж хэвийн хэмжээнээс давсан бохирдолгүй байсан байна.


Харин Урдтамир-Цэцэрлэг дээд, Цэцэрлэг доод хяналт-шинжилгээний цэгээс тус бүр 1 удаа сорьц авч, усны химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход голын усны эрдэсжилт бага 73-85.5 мг/л, орчин рН=7.34-7.45 буюу саармаг,  усны хатуулаг 0.44-0.60 мг-экв/л буюу маш зөөлөн устай, биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч стандартаас их гарсан. Эрдэс азотын бохирдолгүй  байжээ.


Архангай аймгийн Эрдэнэбулган сумын “Ундарга” ХХК-ийн цэвэрлэх байгууламжийн хаягдал бохир усны орох, гарах хоёр цэгээс усны сорьц авч, химийн найрлага, чанарын үзүүлэлтүүдийг тодорхойлоход хаягдал ус цэвэрлэх “Ундарга” ХХК-нийн цэвэрлэх байгууламжаас гарч байгаа ус 8 хувийн цэвэршилттэй байсан байна. Харин ямар нэг химийн найрлагатай  бохирдол байхгүй гэнэ.


Цэвэршүүлж гарсан хаягдал усны биохимийн хэрэгцээт хүчилтөрөгч заагдсан дээд хэмжээнээс 2.31 дахин,  перманатын исэлдэх чанар 2.88 дахин, нийт азотын агууламж 4.94 дахин давсан бохирдолтой хаягдал усыг байгальд нийлүүлжээ.

Холбоотой мэдээ