“Тамхидалтын эсэрг хувьсгал”-д Орхон аймаг нэгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-12-03 10:25:04
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Орхон аймаг “Тамхидалтын эсрэг хувьсгал”-д нэгдлээ. Эрүүл мэндийн яам, ДЭМБ, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, “Эрүүл хотыг чадавхижуулах төв”  хамтран  “Тамхидалтын эсрэг хувьсгал” –ийг эхлүүлж нөлөөллийн уулзалтаа хөдөө орон нутагт зохион байгуулж байна.

Уг уулзалтын хоёр дахь нь Орхон аймагт болж аймгийн ЗДТГ, Баян-Өндөр сумын ЗДТГ, ЭМГ зэрэг 16 байгууллага оролцлоо. Энэ удаагийн уулзалтын гол сэдэв нь тамхигүй ажлын байр, орчинг бий болгоход чиглэжээ. 

Ажлын байран дахь тамхидалтыг багасгахын тулд “Зөв удирдлага, зөв манлайлал” чухал үүрэгтэй гэж НЭМҮТ-ийн мэргэжилтэн хэллээ. Иймд албан байгууллагын удирдлагуудад тамхины хор нөлөө болон тамхи их татдаг ажилтны ажлын бүтээмжийн талаар танилцуулсан юм. Тамхи их татдаг ажилтан өдөрт хамгийн багадаа 30-40 минутыг тамхи татахад зарцуулдаг байна.


Холбоотой мэдээ