Өнөөдрийн арилжаагаар 13 компанийн хувьцааны ханш өслөө

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2018-12-03 16:04:22

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хөрөнгийн биржийн өнөөдрийн арилжаагаар I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 51,809,733.00 төгрөгийн үнийн дүн бүхий 328,291 ширхэг хувьцаа арилжсанаас 13  компанийн хувьцааны ханш өслөө.


Тодруулбал 10 компанийн хувьцааны ханш буурсан бол 4 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс  "Материалимпекс" ХК-ийн MIE хувьцаа 13.65 хувиар, "Женко Тур Бюро" ХК-ийн JTB хувьцаа 13.33 хувиар буюу хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Хэрлэн Хивс" ХК-ийн HRL хувьцаа 14.29 хувиар, "Увс Чацаргана" ХК-ийн CHR хувьцаа 12.50 хувиар буюу хамгийн их уналттай байлаа.

Энэ өдөр "TOP 20" индекс 0.14 хувиар өсч 19541.61 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,309,311,054,070.30 төгрөг боллоо. Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.

Холбоотой мэдээ