Үндэсний бөхийн Залуучуудын Улсын аваргаар А.Нармандах шалгарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2018-12-05 16:40:53

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Монгол Улсын Залуучуудын Үндэсний бөхийн 2018 оны аварга шалгаруулах Дархан Хайрхан бөхийн дэвжээний нэрэмжит барилдаан өнгөрсөн амралтын өдөр Биеийн тамир спортын ордонд болж өндөрлөлөө.


Барилдаанд аймгийн арслан - 2, аймгийн заан – 1, аймгийн начин - 6, 
сумын заан – 48, сумын харцага- 6, сумын начин -14 , залуу бөх - 28 гээд нийтдээ 105 бөх уран мэхийг уралдуулан барилдаж аваргуудаа тодруулсан байна. 

1-р байранд: сумын заан А.Нармандах /Даян бөхийн дэвжээ/
2-р байранд: аймгийн арслан Б.Орхонбаяр /Алдар спорт хороо/
3-р байранд: аймгийн начин Ч.Алтангэрэл /Хилчин спорт хороо/
4-р байранд: сумын заан Г.Мөнхбаяр /ҮБТДС/
5-р байранд: аймгийн начин Д.Баатархүү /ҮБТДС/
6-р байранд: аймгийн начин Э.Тамираа /Алдар спорт хороо/
7-р байранд: сумын заан М.Гантулга /Өвөрхангай аймаг/
8-р байранд: сумын харцага Г.Бандибаатар /Аварга дээд сургууль/
9-р байранд: сумын заан Б.Сайнбаяр /Сүхбаатар аймаг/
10-р байранд: залуу бөх М.Сумъяабазар /Аварга дээд сургууль/
11-р байранд: сумын заан Б.Энхбаяр /Аварга дээд сургууль/
12-р байранд: аймгийн арслан Н.Өсөхбаяр /Хилчин спорт хороо/ 
Уран барилдаантай бөхөөр сумын заан Э.Түмэндэмбэрэл /Архангай аймаг Батцэнгэл сум/
Багийн дүнгээр
1-р байранд: Алдар спорт хороо
2-р байранд: ҮБТДСургууль
3-р байранд: Хилчин спорт хороо тус тус шалгарчээ.

 


Холбоотой мэдээ