“Малчин лавлах 109” үнэ төлбөргүй үйлчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2018-12-04 16:13:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Малын хулгайтай тэмцэх, цаашлаад малын арьс шир, махны үнэ ханш зэрэг малчдын сонирхсон асуултад хариулт өгөх "Малчин лавлах - 109" утас дахин ажиллаж эхэллээ. 

Малаа алдсан, олсон мэдээллийг авч хууль хяналтын байгууллагад дамжуулах, шийдвэрлэх зорилгоор 2015 оны 11 дүгээр сард ажиллаж эхэлсэн тус лавлах утсанд 2016 оны 9 дүгээр сарын байдлаар 7000 гаруй малын хулгайн зар ирж, 4700 малыг эзэнд нь олж өгсөн үр дүн гарчээ. Тиймээс лавлах утасны найдвартай ажиллагааг хангах зорилгоор хэсэг хугацаанд засвар, өргөтгөлийн ажил хийсэн байна. Малчид 109 дугаарын утасаар холбогдон 08-22 цагийн хооронд мэдээлэл өгөх боломжтойгоос гадна малын гаралтай түүхий эдийн ханш, цаг агаарын мэдээ болон малчдад шаардлагатай бусад мэдээллээ ч авах боломжтой. “Малчин лавлах 109” мэдээллийн төв нь үүрэн телефоны оператор үл харгалзан үнэ төлбөргүй үйлчилнэ. 

Холбоотой мэдээ