Хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрэм сурталчлах ажилд худалдааны төв, жолооны дамжаанууд нэгджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2018-12-04 21:21:49

Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын тамгын газар, сум дундын Цагдаагийн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөл, Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг авто жолооны дамжаанууд хамтран хүүхдүүдээ зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулжээ.

Хүүхдийг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, Замын хөдөлгөөнд оролцох дадлыг багаас нь зөв олгох, цаашлаад хүүхдүүдэд замын хөдөлгөөний хууль дүрмийг сурталчлан мэдүүлэх зорилго бүхий уралдаант тэмцээнийг Мандал сумын ерөнхий боловсролын сургуулиудын 3-5 дугаар ангийн сурагчдын дунд "Ногоон гэрэл-Цагаан шугам 2018" нэртэйгээр зохион явуулжээ. Тэмцээнд Мандал сумын ерөнхий боловсролын таван сургуулийн 60 гаруй сурагч оролцсон байна. Тэд гэрийн даалгавар, мэндчилгээ, багийн ахлагчийн тэмцээн, хамтдаа, урлагийн тоглолт, би дүрмээ мэддэг багш гэсэн зургаан төрлөөр мэдлэг чадвар, авхаалж самбаа, оюун ухаан, хүч чадлаараа өрсөлджээ.

Ингээд тэмцээний тэргүүн байранд Б.Чулуунбаатар захиралтай нэгдүгээр сургуулийн "Сүлд" баг, дэд байранд С.Тулга захиралтай "Сэтгэмж" баг, гутгаар байранд Б.Наранчимэг захиралтай "Ирээдүй" багууд тус тус шалгарчээ. Тэмцээнийг "Хоёр хүү" худалдааны төв, Мандал суманд үйл ажиллагаа явуулдаг авто жолооны дамжаанууд, Спортын ордон хамтран ивээн тэтгэж явуулсан байна. 

 

Холбоотой мэдээ