Буриадын "Абсолют" дэлгүүр Монголд шаардлага хангаагүй бүтээгдэхүүн нийлүүлэхийг завджээ

ХИЛИЙН ЧАНАДААС
nandintsetseg@montsame.gov.mn
2018-12-05 12:47:58
NandiaMontsame

Москва /МОНЦАМЭ/.“Абсолют” Буриадын сүлжээ дэлгүүр Монгол руу эрүүл ахуйн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн экспортолж байхыг Бүх Оросын ургамлын карантины төвийн мэргэжилтнүүд илрүүллээ хэмээн Буриадын "daily03.ru" сайт мэдээллээ.

Тодруулбал Монгол руу ачиж байсан Узбекистан улсад үйлдвэрлэсэн ууттай хушга, газрын самарнаас эрвээхэйн амьд авгалдай /амбарная моль/ илэрсэн байна. Жижгэвтэр, мөнгөлөг саарал өнгөтэй уг эрвээхэй нь үр тариа, ургамлыг сүйтгэн хордуулдаг аюултай. Түүнчлэн Санкт-Петербург хотод үйлдвэрлэсэн хөц будааны савлагаанаас /гречиха татарская/ хогийн ургамал илэрснийг хяналтын байгууллага битүүмжлэн шалгаж эхэлжээ. Уг хогийн ургамал нь аливаа талбайн ургацыг багасгаж, ургац хураалтад ихээхэн хүндрэл, бэрхшээл учруулдаг байна.

Холбоотой мэдээ