Арванхоёрдугаар сарын 05-нд болох үйл явдал

ЛАВЛАГАА
ariunbold@montsame.gov.mn
2018-12-05 08:08:55

09.00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд “Шүүхийн захиргааны байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөн” эхэлнэ. Утас: 99122141, 90100290

09.00 цагт ХСИС-ийн "Эрдмийн танхим"-д "Жендэрээс үүдэлтэй хүчирхийлэлтэй тэмцэх нь: Хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагаа" онол практикийн бага хурал болно. Утас: 80050100

09.00 цагтBlue Sky” зочид буудалд АТГ-аас “Боловсролын салбар дахь авлига, түүнээс урьдчилан сэргийлэх арга зам" хэлэлцүүлэг зохион байгуулна.

09.00 цагт МУИС-ийн Номын санд “Хөрсний бохирдол ба шийдэл” үндэсний эрдэм шинжилгээний бага хурал болно.

09.30 цагт МҮХАҮТ-д "Хүнд суртлын индекс" судалгааны баг 2000 гаруй аж ахуйн нэгжид хийсэн үнэлгээгээ танилцуулна. Утас:90091979

09.30 цагт МУИС-ийн Номын санд "Хууль дээдлэх ёс ба авлига, ашиг сонирхлын зөрчил" хуульчдын чөлөөт хэлэлцүүлэг болно.

09.30 цагт “Номадик бизнес центер”-т БСШУСЯ-наас соёл, урлагийн салбарын удирдах ажилтнуудад зориулсан “Соёл, урлагийн салбарын тогтвортой хөгжил” сургалт зохион байгуулна.

10.00 цагт Хангарьд ордонд НИТХ-ын ээлжит хуралдаан болно. Утас:70119921, 88084523

10.30 цагт Монголын хүүхдийн ордонд Нийслэлийн архивын салбар үүсч хөгжсөний 60 жилийн ойн баярын хурал болно.

11.00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд Жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт Сэлбэ голын эх болох Их бага баянгийн явган аяллын замын нээлт болно. Утас: 99057029

13.00 цагт ХӨСҮТ-д Олон Улсын Эрүүл мэндийн Дүрмийн ширээний дасгал сургуулилтын зохион байгуулагчид мэдээлэл хийнэ. Утас:99773800, 88008516

15.00 цагт Корпорейт конвейшн центрт “Алт олборлогч аж ахуйн нэгж, байгууллагуудын чуулган” болно.

Төрийн ордонд

11.00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.

11.00 цагт АН-ын Ардчилсан намын IX Их хурал болно.

14.00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

15.00 цагт “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

Холбоотой мэдээ