ШУТИС 2019 онд хиймэл дагуул хөөргөнө

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2018-12-05 11:35:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУТИС-ийн санаачилгаар ШУТИС, МУИС, Японы Кюүшүгийн Технологийн институтийн хамтарсан баг “ШУТИС-60” ойн хүрээнд хиймэл дагуул хөөргөхөөр анхны онлайн хурлаа хийлээ.

Хурлаар жил бүр зохион байгуулдаг Birds хөтөлбөрийн алинд нь хамрах боломжтой эсэх, ШУТИС, МУИС газрын станц хамтран ашиглах зэрэг асуудлыг хэлэлцэв.

Birds хөтөлбөр нь Японы Кюүшүгийн Технологийн институт болон Олон үндэстнүүдийн хамтарсан баг хиймэл дагуул хийж хөөргөх хөтөлбөр юм. Тус хөтөлбөр нь жил бүрийн 10 дугаар сард эхэлдэг бөгөөд эхний Birds-I хөтөлбөрт Монгол Улс оролцож “МУИС” Мазаалай хиймэл дагуулыг 2015 онд эхлэн 2017 оны долдугаар сарын 07-нд хөөргөсөн.

Birds-I" хөтөлбөр 2016 онд эхэлсэн бөгөөд 2018 оны 8 сард хиймэл дагуул хөөргөсөн бол 2017 онд эхэлсэн “Birds-III” хөтөлбөрийн хүрээнд 2019 оны зун хөөргөхөөр төлөвлөжээ.

Тус хуралд ШУТИС-иас Бизнесийн ахисан түвшний сургууль /БАТС/-ийн профессор Ч.Баасандаш, Механик тээврийн сургууль /МехТС/-ийн профессор Б.Эрдэнэбат, Т.Энхболд, Б.Баасандорж, Г.Амармэнд,   Г.Мөнхжаргал, А.Жаргалсайхан, МУИС-иас Сансар судлал зайнаас тандан судлах олон улсын лабораторийн профессор Р.Цолмон, Т.Төртогтох, Н.Энхжаргал, Кюүшүгийн Технологийн институтын профессор Чо Менгү нар оролцов.

Холбоотой мэдээ