Оны шилдэг тамирчдыг нэрлэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТ
ayanzaya@montsame.gov.mn
2018-12-05 12:19:19

МОСКВА. /АиФ/. ОХУ-ын Спортын яам оны шилдэг тамирчдыг нэрлэжээ. Шагнал гардуулах ёслол Москва хотод болсон байна.


Оны шилдэг тамирчны “Оросын бахархал” төрөлд Санкт-Петербургийн хоккейн СКА багийн довтлогч, олимпын аварга Павел Дацюк шалгарчээ. Оросын шигшээ баг Пёнчаны өвлийн олимпын наадамд алтан медаль хүртсэн юм.


Түүнчлэн энэ шагналыг уран гулгалтын олимпын аварга Алина Загитова хүртжээ. Энэ жил тэрбээр олимпын наадмаас алтан медаль хүртсэн бөгөөд Оросын болон Европын аварга шалгаруулах тэмцээнд ялалт байгуулсан юм.


Оны шилдэг дасгалжуулагчаар Оросын хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Станислав Черчесов тодорсон байна. Түүний дасгалжуулсан шигшээ баг ОХУ-д болсон Хөлбөмбөгийн ДАШТ-д анх удаа шигшээ наймд үлдэж, түүхэн дээд амжилт үзүүлсэн билээ.


Шагналын эздийг алдартай тамирчид, спортын холбоодын тэргүүнүүд болон мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүгчид сонгосон байна. 

Холбоотой мэдээ