Элиуд Кипчоге хөнгөн атлетикийн оны шилдэг тамирчин болжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | СПОРТМОНАКО. /ТАСС/. Хөнгөн атлетикийн оны шилдэг тамирчнаар Кенийн марафон
гүйлтийн тамирчин Элиуд Кипчоге шалгарчээ. Монакод болж буй Олон улсын хөнгөн
атлетикийн шагнал гардуулах ёслолын үеэр түүнд тус шагналыг гардуулсан байна.
Өнгөрсөн 9 дүгээр сарын 16-нд болсон
Берлиний марафон гүйлтийн тэмцээнд тэрбээр замыг 2 цаг 1 минут 39 секундад
туулж дээд амжилт тогтоосон байна. Өмнөх дээд амжилтыг тэрбээр 1 минут 18
секундын хугацаагаар шинэчлэн тогтоосон юм.
1500 метрийн зайн гүйлтийн төрөлд Кенийн тамирчин
Тимоти Черут, 800 метрийн гүйлтийн төрөлд Эммануэль Корир, богино болон холын
зайн гүйлтийн төрлүүдэд Америкийн тамирчин Кристиан Коулман, Ноа Лайлз нар, 400
метрийн саадын гүйлтийн төрөлд Катарын тамирчин Абдеррахман Самба зэрэг
тамирчин мөн энэ шагналын төрөлд өрсөлдсөн байна.