Зориулалтын бус хуванцар савыг хэрэглээнээс хасчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2018-12-06 20:14:55

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Засаг даргын захирамжаар зориулалтын бус хуванцар савыг хэрэглээнээс халж эрүүл ахуйн шаардлагад нийцсэн зориулалтын савыг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ.

Засгийн газраас “Сав, баглаа боодол үндэсний хөтөлбөрийг орон даяар хэрэгжүүлж байгаатай холбогдуулан орон нутагт “Хөх сав, канистергүй аймаг, сум, баг” боох зорилт тавьж аян зохион байгуулж 17 сумын ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төвийн гал тогоонд ашиглаж байсан зориулалтын бус савыг хэрэглээнээс хассан алаар аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Үүнээс гадна ахуйн болон үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийн хэрэглээнд ашиглагддаг зориуллатын бус хуванцар савны хэрэглээг бууруулах, сургалт сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулж байна.

Дорноговь аймаг нь Замын-Үүдийн хиийн боомттой ойрхон оршдог тул худалдаачид, бизнес эрхлэгчид  БНХАУ-аас зориулалтын бус хуванцар сав ихээр оруулж ирдэг аж.  

Холбоотой мэдээ