Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлнэ

Орон нутагт | Дархан-Уул
174@montsame.mn
2018-12-07 14:32:44

Дархан-Уул /МОНЦАМЭ/.Аймгийн Засаг даргын Тамгын газар, Насан туршийн боловсролын төвтэй хамтран Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг баталж энэ сард эхлүүүлэхээр болсон байна. 


Сургалтыг Насан туршийн боловсролын төвийн бэлтгэгдсэн 5 багш заах аж. Эдгээр багш нар нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хорооноос зохион байгуулсан “Санхүүгийн боловсролын олгох сургагч багш”-ийн сургалтанд 2 жил хамрагдаж бэлтгэгдсэн ажээ.

Сурагчдын санхүүгийн мэдлэг, санхүүгийн бүтээгдэхүүний талаарх ойлголт нэмэгдэж, өөрийн болон өрхийн санхүүгээ зохистой удирдах мэдлэг, чадвар болон итгэл үнэмшилтэй болох, санхүүгийн зан төлөв буюу төлөвлөлт хийх, санхүүгээ зөв зарцуулах, ирээдүйд хадгаламж хуримтлал үүсгэх, санхүүгийн залилангаас өөрийгөө хамгаалах чадвартай болохоороо давуу талтай гэж холбогдох газрын төлөөллүүд үзэж байна.


Монголбанкны ерөнхийлөгч, Сангийн болон БСШУС-ын сайд, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан тушаалаар Олон нийтийн санхүүгийн суурь мэдлэгийг дээшлүүлэх хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрт хамгийн үр нөлөө бүхий 4 чиглэлийн нэгд Сургуулийн насанд санхүүгийн мэдлэг олгох чиглэлийг тэргүүлэх чиглэл болгосон байна гэж заасны дагуу дээрх сургалтыг хийхээр болжээ.


 


Холбоотой мэдээ