“Олимпийн эв нэгдэл” хөтөлбөрийн ээлжит сургалт Эрдэнэт хотод болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-12-07 08:37:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Олимпийн эв нэгдэл" хөтөлбөрийн хоёрдугаар шатны сургалтыг 2018 оны 12 дугаар сарын 10-12-нд Эрдэнэт хотноо зохион байгуулна.

Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо (UWW), Олон улсын олимпийн хороо, Монголын үндэсний олимпийн хороо, Монголын чөлөөт бөхийн холбооны хамтын ажиллагааны хүрээнд "Олимпийн эв нэгдэл" хөтөлбөрийг Улаанбаатар хотод 2018 оны зургадугаар сарын 29-нээс долдугаар сарын 5-нд анхлан эхлүүлсэн билээ.

Тус хөтөлбөрийн хоёрдугаар шатны хүрээнд ДБНХ-ны лицензийн сургалтыг МЧБХ, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн "Хангарьд" спортын ордонтой хамтран Хөдөлмөрийн баатар Ш.Отгонбилэг агсны нэрэмжит чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээний дараа ийнхүү зохион байгуулахаар болжээ.

Тус сургалтыг ДБНХ-ны сургагч багш Андрей Воронцов, дэлхийн аварга Владимир Щацких нар удирдан явуулна. Уг сургалтанд оролцогчдод ДБНХ-ны дасгалжуулагчийн сертификат олгогдож, UWW-ийн бүх шатны тэмцээнд дасгалжуулагчаар оролцох эрхтэй болох юм.

Холбоотой мэдээ